302 үр дүнгийн 1–16-г харуулж байна

  • Placeholder

    1000 ногоон дарь эх

    3,000

    Ажил үйлс түргэн бүтээхэд

  • Placeholder

    1000 цагаан дарь эх

    3,000

    Нас уртасгах. өвчин гай цээр муу зүүдэнд

  • Placeholder

    1000 Цагаан шүхэрт

    3,000

    Хэл ам хэрүүл тэмцэл өвчин зовлон гай барцадгүй байх

  • Placeholder

    Аврал одуулах залбирал буюу Итгэл

    1,500

    Бурханы сургаал бүгдийн шим утга, Бурханы шашинд орохын үүд хэмээгддэг. Итгэл, аврал одуулаагүй хүнийг шашинтанд тооцоход бэрх хэмээн сургадаг.  Мөн “Итгэлийг уншсан, сонссон, даган баяссан, бясалгасны буянаар нүгэл хилэнцийн түйтгэр нимгэрэн барагдах ба гурван муу заяанд үл төрнө” хэмээн номлосон байдаг. Мөн хүн болон хүн бусын хорлолд үл өртөнө, сайн үйлс бүтээх нөхцөл шалтгаан бүрдэнэ, санаж сэдсэн сайн үйлс бүхэн бүтэж, өвчин зовлонгүй, эрүүл энх байж буян цаглашгүйг хурааж бурханы хутгийг түргэнээ олох адис жинлав оршино хэмээн дээдэлдэг.

  • Placeholder

    Алтангэрэл

    2,000

    Тус хөлгөн судрыг гэр орондоо залж, уншуулж, тахисан, эргэл гороо хийх мөргөл тэргүүтнийг үйлдсэн зэргээр аянга цахилгаан, үер ус, хэл ам, элдэв ад донгийн гай барцадыг арилгаж, буян чуулганыг ихэд хураана. Үгүйрэл хоосрол амирлуулж, нас буян, эд хөрөнгийн санг арвижуулах, хувь хүн, өрх гэрийн эд хөрөнгө, буян хишиг тогтоох арвижуулахад, амар амгалан амьдрах, гал усны аюулаас зайлуулахад айлтгуулна.

  • Placeholder

    Алтангэрэлийн даллага

    1,500

    Эд хөрөнгө, хишиг буяныг дуудаж, элбэг дэлбэг байлгах, нас буян хишиг хуран цуглахад уншина

  • Placeholder

    Арван гурван сан

    1,500

    Идээ ундаа, хувцас өмсгөл, үхээр зэргийн бузар түйтгэрийг арилгах, аливаа бузар дэвийг арилгахад уншина.

  • Placeholder

    Арван Хангал

    30,000

    Их ядам, сахиусуудыг урин залж, тахил магтаал өргөж, гэмээ гэмшин наминчилж, даатган залбирч, аврал ивгээлд нь багтсанаар барчид саадыг арилгах, санасан ажил үйлсийг түргэн бүтээх чухал дэлгэрэнгүй аврал заслын, тахилгын хурал болой. /Арван хангал сахиусыг арвууланг нь нэг дор тахиулна хэмээвээс сар бүрийн хуучдын 29-нд хурдаг бөгөөд энэ хурлыг бүтэн өдрийн өглөгийн эзэн болж хуруулж болно./ Хийморь тэтгэх, ад зэтгэрээс аврах, аюул осол, өвчин зовлон бүхнээс хагацуулж, зуурдын үхлээс аварна.

  • Placeholder

    Ариун сан

    1,500

    Идээ ундаа, хувцас өмсгөл, үхээр зэргийн бузар түйтгэрийг арилгах, аливаа бузар дэвийг арилгахад уншина.

  • Placeholder

    Аян замын ерөөл

    1,500

    Аян замын өлзий буян дэлгэрүүлэх, замын барчид саадыг  арилгах, аливаа зүгийн цээр арилгахад уншина.

  • Placeholder

    Аян замын сан

    1,500

    Аян замд одогчдын замын барцад саад, өлзий бусийг арилган зайлуулах

  • Placeholder

    Бага Манал

    1,500

    Биений өвчин зовлон, сэтгэлийн гэмийг арилгах, хүмүүн хийгээд хүмүүн бусын аюул ослоос хамгаалах

  • Placeholder

    Бадамгатан

    2,000

    Ловон Бадамжунай гэгээний олон төрлүүдийн түүх цадиг, эрдэм үйлсийг үзүүлсэн ном болно. Тэрээр хэн намайг дурсан санана би түүнийг өөрийн хүчээр сахин хамгаална хэмээн айлдсан байдаг. Иймд тус номыг уншиж дуурсгаснаар элдвийн гай барцадыг зайлуулна. Айл гэрийн ноён нурууг тэгшитгэх, гэр орныг амгалан байлгахад

  • Placeholder

    Бажиг Жигжэд

    3,000

    Гагц Баатар Ямандаг бурханыг бясалган бүтээж, аврал, адистидыг оршоох.

  • Placeholder

    Базарсад

    500

    Базарсад бурханы үүднээс бие, хэл, сэтгэлийн хилэнц нүгэл, бузар дэвийг арилгах. Ном, бясалгалын буруу үйлдсэн гэмийг арилгах засалд уншина.

  • Placeholder

    Балган дон аа сэржим

    2,000

    Эрэл сурал хийх, хэл ам намжаах, хэрэг зориг бүтээх үйлд